Дотоод хамтын ажиллагаа

Нийслэлийн бичил бизнесийг дэмжих хөтөлбөр




НИТХ-ын 2014 оны 17/16 дугаар тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр” баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан” байгуулсан.

МХЗХҮХ -ноос энэхүү хөтөлбөрийг дэмжин “Бичил бизнесийг дэмжих сан” –тай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд шинээр байгуулагдсан хоршоодын чадавхийг бэхжүүлэх зорилгоор сургалт, зөвөлгөө өгч ажиллаж байна.

Монголын хоршооллын сургалт, мэдээллийн төв (МХСМТ)



1998 онд монголын хоршоодын 5 холбооны санаачлагаар, Германы Техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ), Соросын сан (Soros Foundation), Конрад Аденаурын сан (Konrad Adenauer Foundation) байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монголын хоршооллын сургалт, мэдээллийн төв (МХСМТ) үүсч байгууллагдсан. МХСМТ нь хоршооллын хөдөлгөөний хөгжлийг дэмжигч дотоод, гадаадын болон олон улсын байгууллагуудтай хоршоодыг төлөөлөн түншлэх, хоршооллын хөдөлгөөний чадавхийг хөгжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх, хоршоодын ажилтан, багш нарыг бэлтгэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.

Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо (МХҮНХ)



Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо (МХҮНХ) нь 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хоршоодын мэргэжлийн 6 холбоо, сургалт, мэдээллийн төвийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан хоршооллын дээвэр байгууллага юм.

Үүнд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо (МХААХҮХ), Монголын худалдаа эд хэрэглэгчдийн хоршоодын холбоо (МХЭХХХ), Монголын үйлдвэрлэлийн хоршоодын төв холбоо (МҮХТХ), Монголын үйлдвэрлэл үйлчилгээний хоршоодын төв холбоо (МҮҮХТХ), Монголын ардын аж ахуйтны хоршоодын холбоо (МАААХХ), Монголын Хадгаламж Зээлийн Хоршоодын Холбоо (МХЗХХ), Монголын хоршооллын сургалт, мэдээллийн төв (МХСМТ) зэрэг үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод орсон. МХҮНХ нь эдгээр байгууллагуудаар гишүүнчлэгдсэн, нийгэмд үйлчилдэг, улс төр, шашнаас ангид төрийн бус байгууллага юм.

МХҮНХ нь Монгол улсын хоршооллын байгууллагуудын тогтвортой хөгжлийг дэмжсэн макро орчныг бүрдүүлэх, тэдгээрийг нэгдсэн бодлогоор уялдуулах, хоршооллын давуу тал, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, гадаад дотоодын оролцогч талуудтай хамтран ажиллах, харилцааг өргөжүүлэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байна.     

Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр

Монгол улсын Засгийн газраас 2003 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” гэж зарлан ба энэ ажлын хүрээнд “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр (2003 - 2008)” –ийг батлуулан хэрэгжүүлсэн нь хоршоодын хөгжилд таатай орчин бүрдүүлэх, хоршоодын холбоодын үйл ажиллагааг дэмжих, гадаад, дотоодын сургалтуудын цар хүрээг өргөжүүлэхэд бодитой үр дүнгээөгсөн. Мөн энэ үед Засгийн газрын “Тэргүүний хоршоологч” цол шагнал бий болсон.
Засгийн газраас “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр”–ийг 2009 оны 173 дугаар тогтоолоор 2 үе шаттайгаар 2017 он хүртэл  үргэлжилэн хэрэгжүүлэхээр баталсан.
 

“Ядуу иргэдэд чиглэсэн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл


                 

СЗХ –ноос хэрэгжүүлж буй энэхүү төслийн зорилго нь хадгаламж, зээлийн хоршоодыг чадавхижуулах, салбарыг бэхжүүлэх, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх замаар Монгол улсын ядуу ба эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд  оршиж байгаа юм.  

Төсөл нь үндсэн 2 бүрэлдэхүүн хэсэгт хуваагдаж байна. Нэгдүгээрт, нийт иргэдэд, тэр дундаа ядуу бага орлоготой иргэдийн санхүүгийн үйлчилгээний талаарх мэдлэг сайжирснаар тэд өөрсдийн хэрэгцээт санхүүгийн үйлчилгээгээ сонгох, улмаар тэрхүү үйлчилгээг хэрхэн хүртэх талаарх мэдлэг чадвартай болно гэж үзэж байгаа юм. Хоёрдугаарт, сүүлийн 150 гаруй жилийн хугацаанд олон улсын хэмжээнд иргэдэд хамгийн ойр санхүүгийн байгууллага гэж  хүлээн зөвшөөрөгдсөн, практик туршлагаар нотлогдсон хадгаламж, зээлийн хоршоодыг хөгжүүлэх, салбарыг нь бэхжүүлэх асуудал нь чухал гэж үзэж байгаа юм.

Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо нь Монголын Хоршооллын сургалт, мэдээллийн төвийн хамтаар 2012 оноос төслийн гүйцэтгэчээр ажиллаж ХЗХ-дод чадавхийн үнэлгээ хийж, зөвөлгөө өгч, сургалтыг явуулж байгаа юм.

Саятан болгох дамжаа киноны дуу

Дандаа зэмлүүлдэг ч хааяа магтуулдаг энэ амьдрал
Гаднаа хатуурхавч угтаа уян зөөлөн байх юм
Араншин ихтэй хорвоогийн шалгуурт
Алдаж шантраагүй бол аз өөрөө түшдэг
Санасан бүхэндээ сайхан сэтгэлээр
Зорьж явахад бүхий л зүйл бүтнэ

Зүрх сэтгэлийнхээ дуудах зүгт
Зорьж яваа хүмүүс төөрөхгүй
Заяа тавилан чинь зөв явахад бүдрэхгүй
Алсын замдаа итгэлтэй явахад
Аз жаргал зам дээр тосох болно
Амьдрал өөрөө чамайг угтан шагнах болно

Дандаа амладаг ч санаснаар болж өгдөггүй энэ амьдрал
Даваа бүхэнд түмэн салаа замтай байх юм даа
Зөв буруу ч гэсэн сонгосон зам минь
Наддаа зөв байх юм үнэн байх юм
Хүссэн бүхэндээ нэг л зангаар
Зорьж явахад бүхий л зүйл бүтнэ

Зүрх сэтгэлийнхээ дуудах зүгт
Зорьж яваа хүмүүс төөрөхгүй
Заяа тавилан чинь зөв явахад бүдрэхгүй
Аян замдаа итгэлтэй явахад
Аз жаргал зам дээр тосох болно
Амьдрал өөрөө чамайг угтан шагнах болно

Саятан болгох дамжаа кино


Төсөлтэй холбоотой линк
http://frc.mn/b/projects
Дээш очих