Мэдээ

Дэлхийн залуу хоршоологчдын зөвлөл (WYCUP)-өөс тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Хөтөлбөрт аль ч улсын мэргэжилтнүүд нэр дэвших бүрэн боломжтой бөгөөд таван залуу хоршоологчийг шалгаруулж, Сингапур улсад энэ оны долдугаар сард болох Дэлхийн Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-дын бага хуралд урилгаар оролцуулах юм.
МХЗХҮХ-ны бүх гишүүдийн хурал
Холбооны гишүүний гэрчилгээгээ гардан авлаа. "Бэрх Инвест" Хадгаламж, Зээлийн Хоршоо нь МХЗХҮХ-ны гишүүний гэрчилгээгээ шар нохой жилийн шинийн тавны билэгт сайн өдөр гардан авлаа. Цаашдын ажил хөдөлмөрт тань амжилтын дээдийг ерөөж гишүүн нэг бүрийн тань ар гэрт аз жаргал хүсье.
Мэндчилгээ Хатуу өвөл харьж, урин хавар айсуй Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй Буурал жил улирч, буянт жил морилох нь Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь Дорнын зурхайгаар мөрөө гаргаж Долоон бурхандаа дээжээ өргөж Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож Дүүрэн жаргалтай түвшин амгалан Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Чингэлтэй дүүргийн хоршоод батламжаа гардан авлаа. Чингэлтэй дүүргийн "Мөрөөдлийн булаг", "Жаргалант Хайлааст", "Баялаг Тасгон", "Арвижин дэлгэрэх капитал" хадгаламж, зээлийн хоршоод Монголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны гишүүний батламжаа гардан авлаа. Баяр хүргэж цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүсье.
Үндэсний холбооны гишүүн ХЗХ-дын анхааралд СЗХ-нд төвлөрүүлэх Зохицуулалтын үйлчилгээний төлбөрийн тухай СЗХ-ны 2015 оны 158 дугаар тогтоолоор баталсан “Зохицуулалтын үйлчилгээний хөлсийг төвлөрүүлэх журам”-ын 3.6-д “Хадгаламж зээлийн хоршоо нь Монголын хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбооны гишүүн, 3...

Дээш очих