Мэдээ

Хоршооллын хөгжлийн Олон Улсын Хурал


Олон улсын хуралд оролцсон Ч.Сосормаа нь
“Үндсэн итгэлийн агуулыг дараах байдлаар дүгнэж байна. Үүнд:

  • Дэлхийн тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөгжлийн бодлого нь хүн төрлөхтний ногоон хөгжлийн шинэ эрин үеийг нээж байна. Энэ хөгжилд хэн ч ард үлдэх ёсгүй.
  • Хоршоолол өөрөө тогтвортой хөгжил мөн. Тогтвортой бизнес, тогтвортой эдийн засаг, оролцоотой нийгмийн хөгжил бол хоршооллын мөн чанар. Иймээс улс орон бүхэнд тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хоршоолол хөгжлийн төлөөх түншлэгч байж чадна.
  • Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хоршоологчдын үйл ажиллагааны стратегийг тодорхойлон гаргах шаардлагатай байна.
Монгол улсын Засгийн газар тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хоршоологчидтой түншлэн ажиллаж, дэлхийд үнэлэгдэх загварыг хөгжүүлж чадна гэдэг би итгэлтэй байна.” гэжээ.
2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Бразили улсаас хүрэлцэн ирсэн төлөөлөгчид Үндэсний холбоо болон ХЗХ-дын төлөөлөлтэй уулзаж Бразилийн санхүүгийн хоршоодын туршлагаас танилцуулж, харилцан санал солилцсон.

Дээш очих