Мэдээ

ХЗХ-ны сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ


      Монголын ХЗХдын хоршоодын Үндэсний холбоо нь Солонгосын ХЗХ-дын Үндэсний холбоо (NACUFOK)-ны дэмжлэг, тусламжтайгаар Үндэсний холбооны залуу сургагч багш нарыг бэлтгэх 5 өдрийн сургалтыг энэ оны 11 дүгээр сарын 31-ний өдрөөс зохион байгуулж байна.

      Сургалтыг NACUFOK-ийн Сургалтын төвийн дарга Шим Тэ Ёнг (Tae Young Sim) удирдуулсан баг явуулж байна. Солонгос багш нар Хоршооллын хөдөлгөөний үүсэл, Орчин үеийн хоршооллын хөдөлгөөний чиг хандлага, Хоршооллын хөдөлгөөнд тулгамдаж буй асуудлууд, зорилтууд, Нийгмийн халамжийн төслийн тухай, ХЗХ-ны Нягтлан бодох бүртгэл, ХЗХ-ны маркетингийн стратеги зэрэг маш чухал сэдвүүдээр сонирхолтой арга хэлбэрийг ашиглан зааж байна.

      Сургалтанд Улаанбаатар хот, Архангай, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорнрговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Хөвсгөл, Увс зэрэг аймгуудын ХЗХ-ны удирдлага, ажилтнууд болон Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд нийт 30 гаруй хүн оролцож байна.



Дээш очих