Товч түүх

МХЗХҮХ-ны товч түүх

Монгол улс 1990–ээд оноос зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж эхэлсэн үед монголын хоршоодын үйл ажиллагаа сэргэж эхэлсэн. 1995 онд “Хоршооны тухай” хууль батлагдан түүнд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа гэсэн хоршооны төрөл орсон.  1996 оны 9 дүгээр сард “Ажлын байр нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд АХБ-ны мэргэжилтнүүд ирж анх удаа ХЗХ-ны талаар суурь ойлголтыг төрийн бус байгууллагуудад танилцуулсан нь Монголын хадгаламж, зээлийн хоршооны хөдөлгөөн өрнөхөд чухал нөлөө үзүүлсэн байдаг.

1996 оноос хадгаламж, зээлийн хоршоод үүсгэн байгуулагдаж эхэлсэн ба 1998 онд 18, 2001 онд  58 ХЗХ бий болсон юм. Ингэснээр анхны Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо (МХЗХҮХ) 1998 онд 9 ХЗХ -ны санаачлагаар байгуулагдсан бол 2001 онд Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний нэгдсэн холбоо (МХЗНҮХ) байгууллагдан зэрэгцэн үйл ажиллагаагаа явуулж байсан.

Монгол улсын хэмжээнд нэгдсэн ганц холбоотой байх нь зүйтэй гэсэн утгаар дээрхи хоёр холбоо 2003 онд нэгдэж дээвэр байгууллагын нэгдсэн тогтолцоотой болсон. Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо 2007 оны 6 сарын 29 -ний өдөр шинэчлэн үүсгэн байгуулагдсан.

2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн дагуу манай холбоо 2012 онд Үндэсний гэсэн статусыг авсан.

Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбоо нь ХЗХ-дыг Олон улсын хоршооллын зарчмын дагуу ажиллуулах, чадавхийг сайжруулан тогтвортой хөгжүүлэх, хөгжлийн шинэ түвшинд гаргах талаар онцгой анхаарч, хамтын ажиллагааг өргөжүүлэн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

 
Дээш очих