Даргын мэндчилгээ

      Монголын Хадгаламж, Зээлийн Хоршоодын Үндэсний Холбооны албан ёсны цахим хуудсанд хандаж байгаа эрхэм танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та МХЗХҮХ болон манай гишүүдийн үйл ажиллагааны талаар хэрэгцээтэй бүхий л мэдээ мэдээллийг энэхүү веб сайтаас олж авна гэж итгэж байна.

      Үндэсний холбоо нь хадгаламж, зээлийн хоршоодын чадавхийг бэхжүүлэхэд туслах, тогтвортой хөгжлийг дэмжих, тэдний нийтлэг эрх, ашиг сонирхолыг хамгаалах, улмаар олон мянган гишүүддээ эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлж, тэдгээрийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгод чиглэн үйл ажиллагаагаа явуулж байна. Үндэсний холбооны гишүүд бид хамтдаа, идэвх санаачилгатай, өргөн цар хүрээтэй хамтын ажиллагаагаар энэ зорилгодоо хүрч чадна гэдэгт итгэж байна.
 
Та бидний хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар санал бодлоо идэвхтэй хуваалцаж, хамтран ажиллахыг хүсье.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ДАРГА                Д.ХҮРЭЛБААТАР
Дээш очих